Бүх бараа

Английн алдарт CBeeBies хүүхдийн телевизийн бүтээл NumberBlock буюу Тоон блок-ын номууд монгол хэлээр гарлаа.

1. Тоон блок дасгал ажлын ном нь

  • Дасгал ажил
  • Таавар
  • Тоглоом
  • Үлгэрээс бүрдсэн 64 нүүр ном юм.

Энэхүү номд 1-100 хүртэл тоо багтсан бөгөөд сонирхолтой тоглоомын аргаар хүүхдэд тоо математикийн ойлголтыг өгдөг билээ. Нэмэх хасах, том жижиг, их бага тэнцүү зэрэг ойлголтыг үлгэр, тоглоом тааврын аргаар заадаг. Тухайлбал, их бага тэнцүү гэсэн ойлголтыг номын 15-р нүүрэн дэх "Ангархай блок" үлгэрээр тайлбарладаг. Тоон блок дасгал ажлын ном нь энгийн хялбар, тоглоомын аргаар хүүхдэд тооны ухааныг ойлгуулж зааж чаддагаараа онцлогтой.

3-6 насныханд тохиромжтой

Эрдэмт паблишинг нь албан ёсны эрхтэйгээр энэхүү бүтээлийг монгол хэлээр гаргаж байна. 

  • Хавтас: Зөөлөн хавтастай
  • Хэмжээ: 215х290мм
  • Нүүрийн тоо: 66
  • Насны ангилал: 3-6 насныханд 

2. Тоон блок: Зугаатай буддаг ном

Энэхүү номын дасгал ажлуудыг хийснээр:

  • Хүүхдийн жижиг булчин (гар, бугуй, хуруу) хөгжинө
  • 1-10 хүртэлх тоог тоолж сурна
  • Хүүхэд хэлбэр дүрс ялгаж танина
  • Бие даан суралцахуйг дэмжинэ

3-6 насныханд тохиромжтой

Эрдэмт паблишинг нь албан ёсны эрхтэйгээр энэхүү бүтээлийг монгол хэлээр гаргаж байна. 

  • Хавтас: Зөөлөн хавтастай
  • Хэмжээ: 215х280мм
  • Нүүрийн тоо: 32
  • Насны ангилал: 3-6 насныханд 

☎️ 80340770

12-р сарын 10-нд хүргэгдэнэ

40’000 38’500
Сагслах

Тус ном нь өдгөө 25 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд New York Times, Wall Street Journal, Publishers weekly, USA today-ын бестселлер болсон, 2019 онд Амазоны шилдэг номуудын нэгээр шалгарсан олон улсын бестселлер бүтээл юм.

Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаараа мэдэх нь “Дижитал минимализм" юм. Энэ бол өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр.

Үнэндээ технологи сайн ч биш, муу ч биш. Технологийг хэрхэн тодорхойлох нь таны хэрэглээнээс хамаарна. Та технологийг өөрийн зорилго, үнэ цэнээ дэмжихээр ашиглаж байна уу, эсвэл өөрөө үүнд ашиглуулж цагаа үрж байна уу гэдэгт гол учир бий. Энэ номд бүхий л арга, дасгалууд багтсан.

Дижитал минимализм ном нь замбараагүй их мэдээлэл, дуу чимээгээр дүүрсэн энэ ертөнцөд хэрхэн өөрийн хэрэглээг хамгийн зохистой, минимал түвшинд хүргэж амьдралдаа анхаарлаа хандуулан амжилттай ажиллаж, жаргалтай амьдрах алхмыг зааж чадах ном юм. Яг л гэр орноо цэгцлэн аз жаргалд хүрэхийг заадаг Мари Кондо шиг сошиал медиагийн хэрэглээгээ цэгцлэх аргачлалыг гаргаж ирснээрээ ижил төрлийн сэдвийг хөнддөг олон номоос давуу юм.

28’000 25’900
Сагслах

Тус ном нь өдгөө 25 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд New York Times, Wall Street Journal, Publishers weekly, USA today-ын бестселлер болсон, 2019 онд Амазоны шилдэг номуудын нэгээр шалгарсан олон улсын бестселлер бүтээл юм.

Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаараа мэдэх нь “Дижитал минимализм" юм. Энэ бол өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр.

Үнэндээ технологи сайн ч биш, муу ч биш. Технологийг хэрхэн тодорхойлох нь таны хэрэглээнээс хамаарна. Та технологийг өөрийн зорилго, үнэ цэнээ дэмжихээр ашиглаж байна уу, эсвэл өөрөө үүнд ашиглуулж цагаа үрж байна уу гэдэгт гол учир бий. Энэ номд бүхий л арга, дасгалууд багтсан.

Дижитал минимализм ном нь замбараагүй их мэдээлэл, дуу чимээгээр дүүрсэн энэ ертөнцөд хэрхэн өөрийн хэрэглээг хамгийн зохистой, минимал түвшинд хүргэж амьдралдаа анхаарлаа хандуулан амжилттай ажиллаж, жаргалтай амьдрах алхмыг зааж чадах ном юм. Яг л гэр орноо цэгцлэн аз жаргалд хүрэхийг заадаг Мари Кондо шиг сошиал медиагийн хэрэглээгээ цэгцлэх аргачлалыг гаргаж ирснээрээ ижил төрлийн сэдвийг хөнддөг олон номоос давуу юм.

35’000 31’900
Сагслах

Араб ардын үлгэрийг 7-оос дээш насныханд зориулан зургаар баяжуулж, хялбаршуулан найруулсан хувилбар.
Сири Улсын нэгэн ойд Али Баба хэмээх ядуу түлээчин мод бэлтгэж яваад алсад хуйларсан их тоос бужигнахыг анзаарав. Энэ их тоос морьтон эрсийнх болохыг ойлгомогцоо, түүн рүү довтлох вий хэмээн сэрэмжлэн нуугджээ. Дөчин морьтон эр дээрэмдсэн эрдэнэсээ буулгачхаад явахад Али Баба тэдний алт, эрдэнэсээс өөртөө хэсгийг авч орхилоо.

Ийнхүү түүний хөрөнгө чинээ үлэмж арвижив. Гэвч дээрэмчид хэн нэгэн өөрсдийг нь дээрэмдсэн болохыг мэдэж бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Тэдний ахлагч буруутныг олтлоо зогсохгүй, гэхдээ ухаалаг Моргиана түүнд саад болох тул энэ удаад санасан шиг нь хялбар бүтэхгүй бололтой.

Номын хэмжээ: 125х195мм

Нүүрний тоо: 112 нүүр

Араб ардын үлгэрийг 7-оос дээш насныханд зориулан зургаар баяжуулж, хялбаршуулан найруулсан хувилбар.

Аладдин нас биед хүрсэн ч эцэг эхийнхээ адил оёдол хийж, гэрийнхнийхээ худалдаанд тус дэм болох битгий хэл, зүүнд утас сүвлэж сурахыг ч хүссэнгүй. Хамаг цагаа гудамжинд тоглон өнгөрүүлэх бөгөөд ингэж яваад Жафар хэмээх эрхэмтэй учирчээ.

Нууц агуй руу орж, шидэт дэнлүү олсон тэр нэгэн үйл явдлын дараа Аладдины ядуу зүдүү амьдрал алга урвуулахын төдийд өөрчлөгдөн, баяжив. Гэвч мөнгөөр (хүслээ шивнээд ч) авч чадахгүй зүйлс гэж бий. Яг л гүнжийн зүрх сэтгэл шиг…

Номын хэмжээ: 125х195мм

Нүүрний тоо: 128 нүүр

Реженси эриний Лондон хотын бүжгийн танхим, зочны өрөөнд хатуу дэг жаяг ноёрхоно. Сурвалжит угсаатай айлын хүүхдүүд тун багаасаа гүн цолтныг хүндэтгэх, ханхүүгийн өмнө ёслох арга барилд суралцдаг юм. Дээдсийн хүрээний, цаасан дээр бичигдээгүй хуулийг бүгд үг дуугүй дагаж мөрдөнө. Жинхэнэ ван хүн түрэмгий бөгөөд хахир зантай байх учиртай. Харин гэрлэх насанд хүрсэн бүсгүй эелдэг байвал зохистой. Гэхдээ хэтэрхий эелдэг байж болохгүй. 

Дафни Бриджертон сүүлийн дүрмийг огтхон ч мөрдөж чаддаггүй байв. Атгасан гар мэт дотно гэр бүлийн найман хүүхдийн дөрөв дэх болон мэндэлсэн тэрбээр Лондоны хамаг л хүсэмжит гоонь эрстэй нөхөрлөж чадсан нэгэн. Дафнигийн нинжин сэтгэл, хурц ухааныг хүн бүр магтах авч түүнд зүрх сэтгэлээ зориулах хүн гарч ирэхгүй л байлаа. Дэндүү шударга зантай Дафни залуу эрсийн сэтгэлийг булаах хайрын тоглоомыг тоглож чадахгүй байсан юм. 

Харин Хастингсын ван Саймон Бассет бол Дафнигаас тэс өөр. Харийн нутгаар аялж явсаар Англид хөл тавиад удаагүй тэрээр хүүхэд насанд нь түүнээс аав нь зайлсхийж байсан шиг гэрлэлт, нийгмийн харилцаанаас хол байх зорилготой байв. Дотнын андынхаа охин дүүтэй танилцсанаар зорилгоо хялбар биелүүлэх боломж гарч иржээ. Хэрэв Дафни түүнтэй хуурамчаар үерхэж буй дүр эсгэхийг зөвшөөрвөл охиноо танилцуулах гэсэн ээжүүд Саймоныг мөрөөр нь орхих болно. Харин Дафнигийн хувьд нэр хүнд нь өсөж, сайн ханьтай болох магадлал нь нэмэгдэнэ. 

Тэдний төлөвлөгөө эхэн үедээ тун амжилттай хэрэгжиж байв. Гэвч Лондоны дээдсийн, гялалзсан, хов живээр дүүрсэн, харгис ертөнцөд ганцхан үнэн бий: Хайр дурлал ямар ч дэг жаягт баригддаггүй юм. 

Хавтас: Зөөлөн хавтастай
Хэмжээ: 145х210мм
Нүүрийн тоо: 420

“Надтай тохиролцвол ямар вэ? Чи миний гэрээг хүчингүй болгож өгвөл, би чиний хараалыг буцааж өгье” гэж галын савдаг хэлэв.

Ганцхан алхахад долоон бээр газар хороодог шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг зэрэг зүйл жинхэнээсээ оршдог Ингарий улсад аж төрөн суудаг Софи Хаттер охиныг хорон санаат Цөлийн шулам харааж орхино. Шулмын хараалаас ангижрахын тулд Софи уул толгодоор хэрэн хэсүүчилдэг нүүдэг цайз руу явдаг.

Харин тэр цайзад залуу охидын зүрхийг иддэг шидтэн Хаул амьдардаг гэнэ...

“Хүсэл биелүүлэхдээ би хэн нэгэнд ямар нэгэн сайн зүйл хийнэ гэж хэзээ ч хэлж байгаагүй” хэмээн бирд өгүүлээд “Ер нь бол, би аль болох их хор хөнөөл учруулна гэж тангарагласан юм” гэлээ.  

Даруухан хивсний худалдаачин Абдулла ханхүү болохыг мөрөөддөг байлаа. Гэтэл үзэсгэлэнт Шөнийнцэцэгтэй уулзсан цагаас түүний мөрөөдөл биелж эхлэх нь тэр.  

Нэгэн аймшигт бирд Шөнийнцэцэгийг аван тэнгэр лүү нисэн одоход Абдулла түүнийг аврахаар шийджээ. Хэрэв түүнийг олж чадвал, тэгээд бас араас нь хөөж буй элдэв хүмүүсээс бултаж чадвал түүнийг аварч чадах л байх. Гэвч ааш муутай бирд, тун найдваргүй шидэт хивс л түүнд тусалж байхад яаж амжилтад хүрэх билээ?  

Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанелийн тухай хүүхдийн ном. Тэртээ цаг үед агуу том мөрөөдөлтэй Франц бяцхан охин амьдран суудаг байжээ. Тэрээр сайхан хувцсаар дүүрэн, гэрэл гэгээтэй тансаг амьдралыг мөрөөддөг байв. Гэвч өнчин охины амьдрал саад бэрхшээл, дагаж мөрдөх олон дүрэм журам байлаа. Коко үргэлж бүхнийг бусдаас өөрөөр сэтгэж, өөрөөр хийхийг, өвөрмөц содон байлгахыг эрмэлздэг байв. Тиймээ, тэр энэ зорилгодоо ч хүрсэн. Удалгүй бусад хүмүүс ч бас Кокогийн адилаар аливааг бусдаас өөрөөр хийхийг хүсэх болов. Тэр бусдад ийн нөлөөлжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү! Коко Шанелийн урласан хувцас бүтээл нь эмэгтэйчүүдийн хувцаслалтыг эрс өөрчилж, шинэчилсэн юм. Энэхүү номоор дамжуулан та бүхэндээ загварын чиг хандлагад юу зонхилж давамгайлж байхыг үл хайхран өөрсдийн мөрөөдлөө дагаж, өөрийгөө сонсохыг уриалахыг хичээлээ.

Чи кино үзэх дуртай юу? Кино бүтээхэд юу, юу хэрэг болдгийг мэдэх үү? Тод асдаг гэрэл, дуу хураагуур, дүрс бичлэгийн аппарат хамгийн түрүүнд хэрэгтэй. Энэ бүгдийг Томас Эдисон бүтээсэн юм шүү дээ.

Томас Альва Эдисон 1847 онд АНУ-ын Охайо мужийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Багадаа хүндээр өвдөж сонсголгүй болсон тэрээр сургуульд сурах боломжгүй болж, улмаар гэрээрээ боловсрол эзэмшсэн юм. Долоон жилийн турш телеграфын оператораар ажиллан, олон чухал зурвас илгээж байсан гэдэг. Тэрээр 22 насандаа зохион бүтээх ажилдаа бүрэн төвлөрөхөөр шийдэж, Нью Йорк хотыг зорьсон байна. Тэнд хөрөнгө оруулагчидтай танилцан, зохион бүтээх лабораторио байгуулжээ. Томас Эдисон нийт 1093 патент эзэмшдэг бөгөөд зохион бүтээхээс гадна тухайн үеийн техник, технологийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж, бидний сайн мэдэх телеграф, харилцуур утас, рентген, дахин цэнэглэдэг зай гэх мэт олон зүйлийг сайжруулан хөгжүүлсэн юм. Амжилт бол амархан ирдэг зүйл биш, харин бууж өгөлгүй, хөдөлмөрлөсөөр байвал хүрдэг зүйл болохыг хүн бүр үр хүүхдэдээ ойлгуулж, сургахыг хүсдэг. Энэхүү ном яг энэ зорилгыг тань биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гол дүрийн охин маань уйдан, хийж суухаа олж ядан байхад ээж нь “Мөрөөдөөд үзээч” гэж хэлнэ. Охин ээжийнхээ хэлснээр мөрөөдөх гэж оролддог ч яаж мөрөөдөхөө мэдэхгүй.

Ингээд тэр асуултдаа хариулт олохоор гэр бүлийнхээ гишүүдээс зөвлөгөө авч, эцэст нь өөрөө хариултыг нь бодож олно. Хүүхдийн төсөөлөн бодох, уран сэтгэх чадварыг хөгжүүлэхээс гадна, эрэлч хайгуулч байх сэтгэлгээг дэмжинэ.

Гэгээ өглөө цайгаа ууж суухдаа ааваасаа ном уншаад өгөөч хэмээн гуйна. Гэвч аав нь ажилтай байсан тул нэг цагийн дараа уншиж өгье гэдэг.

Гэгээ нэг цагийг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй болно. Түүнд эхлээд цаг хугацаа огт явахгүй байгаа юм шиг санагдана. Ингэхэд цаг хугацаа гэж юу юм бол хэмээн эргэцүүлэн бодож эхлээд, номын төгсгөлд асуултынхаа хариултыг олно. Хүүхдэд одоо цагтаа байхын чухлыг, цаг хугацаа гэгч нүдэнд үзэгдэхгүй зүйлийн талаарх ойлголтыг өгнө.

Аз жаргал гэж юу юм бол?

“Хүүхдийн философи” цувралын баатрууд маань гарт баригддаггүй зүйлсийг сэтгэлдээ төсөөлж, эрэн хайж, эргэцүүлэн боддог. Нэг асуултынхаа араас алсын алсад эрэл хайгуулд гардаг. Замын төгсгөлд асуултынхаа хариуг олохоос илүүтэй зөв асуулт асуух, зөв замыг сонгох, замын дунд алхам тутамдаа оюун ухаанаа тэлэх нь чухал билээ.

Энэхүү цувралыг хүүхэд багачууд болон асуулт асуухаас эмээдэггүй бүх хүнд зориулав.

Энэхүү номд ирээдүйд ямар мэргэжилтэй, ямар хүн болохоо шийдэж ядан, хүлээж тэсэлгүй төсөөлөн мөрөөдөх нэгэн жаал хүүгийн тухай өгүүлдэг.

Мэргэн харваач, сансрын нисгэгч, тоглоомын засварчин, дэлхийгээр аялагч, зохиолч эсвэл бүр шувуу судлаач… Ирээдүйгээ төсөөлөн мөрөөдөхдөө бүх зүйлийг нэг дор бас яг одоо хийхийг хүсэж яарах жаалхан хүү.

Ирээдүйн тухай мөрөөдөлд нь “одоо” цаг саад болох үед аав нь хүүгийнхээ чихэнд ийн шивнэнэ: “Тэр үед өнөөдрийн бяцхан хүүгийн мөрөөдөл чамайг ч хүртэл гайхшируулах болно.”

Мөрөөдлөөр аялагч номыг хил хязгааргүй хүсэл мөрөөдлийнхөө ертөнцөөр өнөөдрөөс маргаашид тэмүүлж, ирээдүйд ямар хүн болохоо төсөөлөн суугаа бүх хүүхдэд зориулав.

Аавууд болон хүүхдэд зориулсан бестселлер ном. Энэхүү номд аав, хүүхэд хоёрын амин холбоо, аз жаргалтай хором мөчүүдийг гайхамшигтай дүрсэлсэн. Аавууд хүүхдүүддээ уншиж өгөхөд тохиромжтой. Шинэхэн аавуудад бэлэглэхэд төгс бэлэг болно. "Дэлхий ертөнц дээрх түм буман хүүхдийн дундаас намайг сонгож, ганцхан миний л үр болж мэндэлсэн баярлалаа. Үр минь чи бид хоёр бие биедээ ганцхан шүү!"

Аавууд болон хүүхдэд зориулсан бестселлер ном. Энэхүү номд аав, хүүхэд хоёрын амин холбоо, аз жаргалтай хором мөчүүдийг гайхамшигтай дүрсэлсэн. Аавууд хүүхдүүддээ уншиж өгөхөд тохиромжтой. Шинэхэн аавуудад бэлэглэхэд төгс бэлэг болно. "Дэлхий ертөнц дээрх түм буман хүүхдийн дундаас намайг сонгож, ганцхан миний л үр болж мэндэлсэн баярлалаа. Үр минь чи бид хоёр бие биедээ ганцхан шүү!"

Хүн, байгаль ертөнц, амьтан, эд зүйлс зэрэг хүүхдүүдтэй хамгийн танил зүйлсийг хялбар, эгдүүтэй зурах 95 санааг оруулж, зурах дарааллыг заасан. Хүүхдэд давхарлаж зурах, өөрөө дуурайж зурах боломжтой хэсгийг мөн оруулж өгсөн бөгөөд хүүхэд анхандаа дагаж, дуурайж сураад дараа нь өөрөө сэтгэн бодож, хүссэн зүйлээ зурдаг болоход энэхүү ном тусална.

Гарын жижиг булчинг хөгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг нь зураг зурах юм. Эдгээр булчинг хөгжүүлэх нь суралцах үйл явцад чухал нөлөөтэй. Ялангуяа бага насанд гарын жижиг булчингаа сайн хөгжүүлж чадвал цаашлаад сургуульд орох үедээ хүүхдийн гар цуцаж ядрахгүй, сайхан, цэгцтэй бичиж сурдаг.

Мөн зураг зурах нь тархийг амрааж, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлж өөрийгөө илэрхийлэх нэг арга болдог. Тиймээс зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч энэхүү номыг ашиглан тархиа амрааж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Сток Мораны хатагтай Жулиа Стонер нас барсныг дуулгахад тун харамсалтай байна. Түүний үхлийн шалтгаан ТОДОРХОЙГҮЙ.

Жулиаг амиа алдах үед сонсогдож байсан хачирхалтай чимээ дахин сонсогдох болов. Түүний ихэр Хелен нь ижил хувь тавилантай учрах нь цаг хугацааны асуудал гэдгийг сайн мэдэж байлаа. Аймшигт хуйвалдаан түүнийг хүлээж буй ийм нөхцөлд хэргийн эзнийг барих ганц арга нь үхлийн аюултай хавх руу өөрөө орох л байсан юм.

Жим Керри, Мерил Стрийп, Жүд Ло нарын жүжигчдийн тоглосон, тус цувралын эхний гурван номоор хийсэн кино байдаг (A Series of Unfortunate Events) ба 2017 онд Нетфликсийн 3 бүлэг цуврал хийгдсэн.

Номд гурван өөр авьяас чадвартай эгч, дүү нар гарна. Хүүхдүүдийн эцэг, эх золгүйгээр амь насаа алдсанаар түүх эхлэх бөгөөд хүүхдүүдийг холын хамаатан болох нэгэн ах нь өргөж авахаар болдог. Гэвч тэр ах нь хорон санаатай, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд огт тохирохгүйн дээр хүүхдүүдийн өвлөж авсан асар их өв хөрөнгөд шунасан нэгэн байж таарна.

Гурван өнчин хүүхэд авга ахынхаа ая талыг олохоос гадна, өөр хамаатныдаа үрчлэгдэх, өв хөрөнгийг нь булаах гэсэн төлөвлөгөөг нураах гээд олон шалгууртай тулгарна.

Хүүхдийн сонирхлыг татахуйц үйл явдалтай, кино шиг хурдан өрнөлтэй.

Хорон санаат авга ахынхаа савраас арайхийн мултарсан хүүхдүүд бас нэг авга ахынхаа асрамжид очно. Гэтэл тэр авга ах нь хорон санаат авга ахаас нь тэс өөр хүн буюу сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, өрөвч зөөлөн, хүүхэд өсгөхөд хамгаас тохиромжтой, сайн хүн байж таарна. Хүүхдүүд ч ингээд л аз жаргалтай сайхан амьдрах нь хэмээн бодож байтал гэрт нь хүсээгүй зочин ирж, удалгүй сайхан сэтгэлт авга ах нь нас барна.

Хүүхдүүд өөрсдийн ур ухааныг ашиглан гэнэтийн зочны жинхэнэ дүр төрхийг илчилж, авга ахынхаа үхлийн нууцыг тайлж, өөрсдийгөө хорон санаатны гараас дахин аврах хэрэгтэй болдог.

8-13 нас бол унших сонирхол хамгийн их байдаг нас юм. Өмнө нь зурагт үзэж, ээж, ааваараа үлгэр уншуулдаг, үсэглэж, үелж уншдаг байсан хүүхдүүд одоо өөрсдөө хангалттай сайн уншиж сурсан байдаг тул сонирхлыг нь татсан сэдвээр бие даан унших хүсэлтэй байдаг. Энэ насанд аливааг зааж сургасан, номлосон, танин мэдэхүйн гэхээс илүүтэйгээр сонирхлыг нь өдөөж чадах хөгжилтэй, адал явдалтай, “хөнгөн” номыг сонгож өгснөөр хүүхдийн унших хүслийг бадраана.

Хэрэв та Баудлейрийн өнчин хүүхдүүдийн тухай хараахан уншиж амжаагүй байгаа бол энэ номыг нээхээс тань өмнө Вайлет, Клаус, Санни гурав сайхан сэтгэлтэй, ухаалаг ч, харамсалтай нь тун азгүй, адармаатай амьдралтай гэдгийг хэлье.

Хүүхдүүдийн амьдрал тэр чигээрээ азгүйдэл, бүтэлгүйтлээр дүүрэн ч таны яг одоо авах гэж буй энэ номд бүр хамгийн ихээр азгүйдэх болно.

Хэрэв та хар салхи, аваарын дохио, ханаж цадахыг мэддэггүй хануур хорхой, өргөст хэмхийн хүйтэн шөл, Хөөрхөн Пенни нэртэй хүүхэлдэйд дургүй бол энэ ном таны дургүйг туйлын ихээр хүргэж магадгүй юм.

Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon- тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ.

Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая

Анхаарлаа төвлөрүүлээд ажил/хичээлээ хийж байтал утасны гэрэл асаж, Facebook-ээс дохио мэдэгдэл ирнэ. Ингээд анхаарал чинь хормын дотор сарниж, та утсаа шалгаж, бусдын зураг, нийтлэлийг уншсаар нэг мэдэхэд бүтэн цагийг өнгөрөөсөн байна. Үгүй ээ, би чинь ажлаа хийх ёстой шүү дээ!

Та Facebook, Twitter, Instagram, Snapchat-руугаа орж, үргэлжлүүлэн e-mail, мессежээ шалгаад дахиад л Facebook-рүү буцаж орсоор нэг л мэдэхэд хайран цагаа үр дүнгүй өнгөрөөснөө ухаарч байсан уу? Гарт чинь үргэлж утас атгаастай, ажил дээр ч, хурал дээр ч, гадуур хооллоход ч, бүр 00-ийн өрөөнд хүртэл та утсаа “дагуулж” ордог.

Та яг одоо гар утасныхаа дэлгэцийн цаг (screen time)-ийг хараарай. (Бараг 4-6 цаг болж байх болов уу). Гэсэн атлаа танд фитнест явах, гадаад хэл сурах, шалгалтад бэлтгэх, спортоор хичээллэх, гэр бүлийнхэнтэйгээ хооллох, найзуудтайгаа уулзах ч зав гарахгүй. Яг одоо утсаа далд хийгээд энэ номоор хамтдаа аялъя.

Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн энэхүү бүтээл нь 1922 онд Герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд орчин цагийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтдаг бүтээл юм. Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг. Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг. Ингэж явсаар нэгэн голын эрэгт нам гүмийг олж, голын чимээ, өөрийн дотоод дуу хоолойг чагнан хайснаа олж буй тухай өгүүлнэ. Гол дүр Сиддхартын хамт уншигч та ч мөн өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү танин мэдэж, ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Таныг хэн нэгэн хөгжилтэй гэж хэлж байсан уу? Эсвэл та өөрийгөө хөгжилтэй гэж боддог уу? Бүр эсвэл ажлын шаардлагаар хөгжилдөх хэрэгтэй болж байв уу?

Комедиан Ханугийн санаачилгаар Монгол хэлнээ орчуулан гаргаж буй энэхүү ном таны хошин шогийн мэдрэмжийг мэргэжлийн түвшинд дасгалжуулж тайзны од болоход туслах болно. 48 дасгал ажил, бүтэн 60 минутын шинэ материал бичих, өөрийн комеди дүр төрхийг олох, тайзны айдсаа ялан дийлэх, хойш тавих зуршлаа даван туулж тайзнаа гарах арга замыг заана. Дөнгөж эхэлж буй сонирхогчоос эхлээд олон жилийн туршлагатай комедиан, хөтлөгч, илтгэгч, youtuber гээд олны өмнө гарч ярьдаг хэн ч энэхүү номыг ашиглан өөрийн карьерыг хөгжүүлэх боломжтой бүрэн хэмжээний гарын авлага юм. Комеди урлагийн салбарт хамгийн шилдгээр нэрлэгддэг “Комеди нууц товчоо” номын хамгийн сүүлийн шинэчлэн сайжруулсан 2020 оны хувилбарыг Монгол хэлнээ орчуулсан юм.

Том шийдвэр гаргахдаа та юу хийдэг вэ? Зөн совингоо дагадаг уу? Эсвэл давуу ба сул талыг жагсаан бичиж, бүтэлгүй үр дүн дагуулсан шийдвэрээ ахин дахин бодож, өөрийн үзэл бодолд нийцэх бусдын саналыг эрэн хайдаг уу? Гэтэл эдгээр нь зөв шийдвэр гаргах боломжийг багасган биднийг төөрөгдөлд оруулдгийг уг номд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаад зогсохгүй чанартай шийдвэр гаргах арга замыг танд зааж өгнө.

Мэргэжлийн покерчин, шийдвэр гаргах стратегийн мэргэжилтэн Энни Дьюк энэ номыг бичсэн. Иймдээ ч текстээр дүүрэн энгийн ном бус дасгал ажил бүхий интерактив бүтээл болжээ. Танд ямар үед хурдан шийдэж цагаа хэмнэх, ямар үед тунгаан бодож цаг зориулах шаардлагатайг ч хэлж өгнө.

Хөрөнгө оруулалт хийх, ажлаа солих, эсвэл гэр бүлийн амьдралд тулгарах чухал шийдвэр гээд таны амьдралыг өөрчилж ч магадгүй томоохон шийдвэрээс эхлээд, өдөр бүр хэдэн мянган жижиг шийдвэр гаргахдаа ч өөртөө итгэлтэй, зөв шийддэг болохыг хүсвэл “Шийдвэр хэрхэн гаргах вэ?” номыг өөрийн номын сандаа заавал нэмээрэй.

Жаахан дээрэлхүү даргатай боловч хүний нөөцийн албандаа гомдол гаргах, ажлаа хаяад зугтах, ажлаас гарах өргөдлөө өгөх ямар ч боломжгүй хэцүүхэн ажил бол ээжийн ажил. Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ)

Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараах гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана.

Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм.

Ухаалаг бөгөөд үзэсгэлэнтэй залуу бүсгүй Эстер Грийнвүүд нь авьяас билиг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн. Нью-Йорк хотын нэгэн алдартай сэтгүүлд дадлага хийх 12 хүний нэгээр сонгогдсоноор зохиолч болох мөрөөдлөө биелэх нь хэмээн баярладаг. Гэвч дадлагын хөтөлбөрт багтсан үдэшлэг, загварын үзүүлбэр, хүлээн авалтын шахуу хуваариудын зэрэгцээ уул овоо шиг их гар бичмэлийн дунд Эстер хяналтаа алдаж төөрөлдөж эхэлнэ. Энэ амьдралаас явахыг хүсэх хүртлээ сэтгэл зүйн хямралд орсон залуу бүсгүйн бодол, сэтгэлд чухам ямар шуурга шуурч байсныг нэн үнэмшилтэй агаад уран яруу дүрсэлжээ.

Пулицерын шагналт зохиолч, яруу найрагч Силвиа Платын 1963 онд, өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Хонхон шил" зохиол нь түүний цорын ганц үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд орчин үеийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор багтдаг.

Загвар бүтээгчид ертөнцийг бүтээж, загварчлах сэтгэлгээ асуудлыг шийддэг гэвэл та санал нийлэх үү?

Ажлын байр, гудамж талбай, гэр орон эсвэл алганд багтах ухаалаг утас, сууж буй сандлаа нэг хараарай. Энэ бүгдийг хэн нэгэн бүтээж, загварыг нь гаргасан. Загвар бүр бүтээгчийнхээ эсвэл бүтээж буй багийн шийдвэрлэхийг хүссэн ямар нэг асуудлаас эхлэлтэй байдаг. Таны асуудалд ч мөн шийдэл бий.

Стэнфордын их сургуулийн профессор Билл Бернэтт, Дэйв Эванс нар энэхүү номдоо хэн, хаана, юу хийж байгаа, эсвэл амьдралынхаа төлөө юу хийсэн, хөгшин, залуу гэдгээс үл хамааран амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун байлгахад загварчлах сэтгэлгээ хэрхэн тусалж болохыг харуулжээ. Тэд гайхамшигтай технологи, бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчныг бүтээдэг загварчлах сэтгэлгээг ашиглаж сэтгэл хангалуун, баяр баясгалантай, бүтээлч амьдралыг цогцлоох боломжтойг олон зуун оюутны баялаг туршлагаас үндэслэн боловсруулсан арга барилаараа нотолж чадсан юм.

Японы буддист лам Шунмио Масуно энэхүү номоор дамжуулан, олон зуун жил өвлөгдөн ирсэн Зэн мэргэн ухааныг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах маш ойлгомжтой, хэрэгжүүлж болохуйц, хялбар аргуудыг танд заах болно. 100 хоногийн турш өдөрт нэг хичээл үзэж амьдралдаа дадал болгон хэвшүүлснээр "Эгэл амьдрах ухаан"-д суралцаж, оюун ухаан, бодол санаагаа цэгцлэн илүү амар тайван, аз жаргалтай амьдарч чадна гэдэгт итгэлтэй байна.

Өглөөний нар цонхоор тусахад

Өөдөсхөн үр минь мишээн сэрлээ

Ээждээ үнсүүлээд эрхлэн үлдчихээд

Ээ дээ, бид хоёр чинь өнөөдөр яах билээ?

Кодын ертөнцөөр аялсан адал явдал

Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин аливаа сорилтод үргэлж бэлэн байдаг. Тэр 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрах ёстой билээ.

Түүний онцгой ид шид энэ хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж Корико нэртэй далайн эрэгт байрлах хотыг сонгон амьдрахаар болдог. Гэвч хотын иргэдийн түүнд итгэх итгэл нь төсөөлж байснаас бага байлаа. Аз болоход түүний хөгжилтэй, найдвартай Жижи муур түүнтэй хамт аялалд гарсан бөгөөд тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн ажээ.

Хатагтай Мэри Морстан түүнд ирсэн нууцлаг захидлын учрыг олж өгөхийг ноён Холмсоос хүсжээ. Тэрээр Ватсон эмчийн хамт энэхүү олон арван жилийн өмнө болсон, учир битүүлэг хэргийн учрыг олохоор ханцуй шамлан ажилдаа орно. Удалгүй дөрвийн тэмдэгийн нууцыг тайлахаар шөнө дундын, аюултай ажиллагааг зохион байгуулж, эртнээс улбаатай, он удаан жил дарагдсан хэргийг илрүүлнэ.

7-оос дээш насны хүүхдэд зориулан хялбаршуулж, зургаар баяжуулсан хувилбар.

Нэгэн цагт их сургуулийнхаа хамгийн авьяаслаг оюутан байсан Раскольников амьдрал нь яаж яаваад ийм өрөвдөлтэй болсныг өөрөө ч ойлгохгүй байлаа. Амьдралаа эргүүлэн сайжруулахыг хүссэн тэрээр аймшигтай үйлдэл хийжээ.

Гэвч цөхрөнгөө барсан ээж, дүү хоёр нь түүн дээр ирж, хатуухан цагдаагийн мөрдөгч хийсэн хэргийг нь шиншилж эхлэхэд Раскольников эцсийн эцэст түүний зовлон зүдүүр дуусахгүй ч байж магадгүй юм гэдгийг гадарлажээ...

Гэмт үйлдээ харамсах гэмшил, гэмт хэргийн ял шийтгэлийн аль нь түүнд хүнд байх бол?

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд Финланд, Дани, Норвег, Швед, Исланд улс байнга багтдаг нь учиртай!

Энэхүү номоос зуун зууныг дамжсан нордикуудын мэргэн ухаан, сэтгэл хангалуун амьдрах нууцыг олж мэдээрэй.

 

Лагом: Их ч биш, бага ч биш - Тунг нь тааруулах (Швед) 

Фрилустлив: Байгаль, эх дэлхийтэй ойр байх (Норвег) 

Фика: Өдөр тутмын цайны завсарлага хийгээд бусад таатай зан үйл (Швед) 

Хюга Ая тух гэдэг нь тайвшрал, урам зориг, баяр хөөрийг авчрах шидтэй (Дани) 

Люкке: Аз жаргал таны эргэн тойронд бий (Дани) 

Сису: Бэрхшээлд сөхрөлгүй, зоригтой, тэвчээртэй, шийдэмгий байх (Финланд) 

Тета Редаст: Бүх зүйл болно доо (Исланд) 

Ноён Жабез Вилсон "Улаан үстүүдийн холбоо"-нд өндөр цалинтай, сонирхолтой ажил хийж байсан боловч түүнд ямар ч анхааруулга өгөлгүйгээр гэнэтхэн л холбоо нь алга болчихжээ. Тэрээр энэ ажлыг ийм амархан алдахыг хүсээгүй тул Холмсоос учрыг н олж өгөхийг хүсдэг. Ноён Холмс хэргийн учрыг олохоор сэжүүрүүдийг даган явсаар, нэгэн цочирдом гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шөнө дунд отолт хийх хэрэгтэй болно.

/126 өнгөт нүүртэй, хатуу хавтастай, 190х140мм хэмжээтэй/

Кокогийн алдартай 30 эшлэлд орчин цагийн хэв маягийг шингээн, зөвлөгөөг нь өнөө цагт тааруулан шинэчилж энэхүү номыг уншигч танд өргөн барьж байна.

Нэгэн зууны тэртээ, Коко Шанел эмэгтэйчүүдийн хувцасны донж маягийг эрс шинэчилжээ. Тэрээр эрэгтэй загварын хэв маягийг шингээж, эмэгтэйчүүдийг бариу корсетоос ангижруулахыг хүссэн бөгөөд түүний торгон нарийн мэдрэмж загварын чиг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Дэгжин хар даашинз, 2.55 цүнх, хоёр өнгийн шаахай зэрэг алдартай бүтээл нь хувцас загварт үнэтэй хувь нэмэр оруулж, Кокогийн нэр хүндийг өндөрт өргөжээ.

Түүний үл хуучрах гайхамшигт зөвлөгөөнүүд нь “je ne sais quoi” буюу үгээр илэрхийлшгүй үнэ цэнийг өдөр бүр бидэнд өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна.

4-8 насныханд зориулсан зурагт ном

Вашти өөрийгөө зурж чадахгүй гэдэгт итгэдэг байлаа. Уран зургийн багш нь Ваштигийн өмнө байгаа хоосон цаасыг хараад "Зүгээр л оролдоод үз, тэгээд юу болохыг харцгаая" гэхэд нь Вашти ердөө л ‘цэг’ зурж орхих нь тэр. Харин багш нь түүний энэ зургийг урлагийн бүтээл хэмээн хүндэтгэлтэй хандсан нь Ваштид өөртөө итгэх итгэл, урам зориг өгчээ.

Уг ном агуу томын эхлэл ч өчүүхэн багаас эхэлдэг гэдгийг бидэнд сануулж, хүн бүрийн дотор бүтээлч нэгэн байдгийг дэлхий дахинд түгээсээр олон олон хүүхэд, багш нарын хайртай ном нь болж чаджээ.

Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ?

Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрвээ таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрвээ танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв.

Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа.

Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх давтагдашгүй бүтээл болжээ.

Жонатан Харкерын Румын улс дахь энэ томилолт жирийн нэгэн аялал болох ёстой байв. Гэвч түүний очсон Дракулагийн цайз нууцлаг зүйлсээр дүүрэн. Төөрдөг байшин шиг асар том мөртөө эзэн нь зөвхөн шөнийн харанхуйд гарч ирдэг, харин өдөр нь хүйтэн хонгилд гүн нойронд автан унтдаг байв! Жонатан Англи руу буцахыг маш их хүссэн ч эхлээд цайзаас чимээгүйхэн зугтаж, гүн Дракула дагахгүй байгаасай гэж залбирах хэрэгтэй.

Зул сарын баярын өмнөх үдэш, Мариа, Фред хоёрт загалмайлсан эцэг нь гоёмсог Цөмөөхэй хүүхэлдэй бэлэглэжээ. Мариад шинэ тоглоом нь тун их таалагдаж, үргэлж түүгээр тоглохыг хүсэн салж чадахгүй л байлаа.

Ид шид тохиолдон Цөмөөхэй хүүхэлдэй нь амь орж, Мариаг сэтгэл догдлом адал явдалд хөтлөхөд бяцхан охин туйлын баяртай байлаа. Хамтдаа өвлийн гайхамшигт орноор аялж, Чихэртэй чавга дагинатай уулзаж, хорон санаат хулганын хаантай тулалдан адал явдал үргэлжлэх ажээ.

Виктор Франкенштейн амьдрал хэрхэн бүтээгдсэнийг олж мэдэх гэсэн хүсэлд автжээ. Аянга цахилгаан түүний туршилтад амьдрал авчрах учиртай. Виктор өөрийн бүтээсэн найман тохой, шар арьстай, үхээнц нүдтэй “амьтан”-ыг мангас гэдгийг тэр дороо ухаарав. Виктор амьдралыг амжилттай бүтээсэн боловч одоо түүний бүтээл нь өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон бөгөөд энэ асуудлаас гарах ганц гарц нь үхэл байж мэдэх юм.

Гэрда, Кай хоёр бол маш сайн найзууд. Нэгэн өдөр илбэдүүлсэн толины хэлтэрхий Кайн нүдэнд тусч, түүнийг эргэн тойрныхоо бүх хүнд балмад ханддаг, хүйтэн сэтгэлтэй хүү болгон хувиргав.

Кайг цас мөсний оронд амьдардаг Цасан хатан авч явах хэдий ч, Гэрда найзыгаа эрж олоод хайртай хүмүүстэй нь дахин уулзуулж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гүнж, нөхөрсөг хоёр шулам, ухаалаг хэрээ зэрэг олон хүн Гэрдад туслах ч аймшигт Цасан хатны гараас найз Кайгаа аварч чадах болов уу.

12 нүүртэй, нимгэн ном

Бүх насны хүүхдэд тохирох "Шинэ жилийн баяр" сэдэвт буддаг ном. Хүүхдийн гарын эв дүйг сайжруулж, харандаа, цаастай харилцах чадварыг нэмэгдүүлэх, өнгөний мэдрэмжийг хөгжүүлэх ач холбогдолтой. 11 төрлийн даалгавар бүхий 20 зурагтай.

Даалгаврууд:

- Хүссэн өнгөөрөө будаарай.

- Гацуурын тоглоомыг гоё өнгөтэй болгоорой.

- Бэлгийн хайрцгийг чимэглэн будаарай.

- Тоонд тохирох өнгөөр будаарай.

- 3 ялгааг олоод будаарай.

- 4 өөр янзаар будаарай.

- Тодруулж зураад будаарай.

- Гүйцээж зураад будаарай.

- Өвлийн өвгөнөөс авахыг хүссэн бэлгээ зураарай.

- Будаад, хайчлаад, эвлүүлээрэй.

- Өвлийн өвгөнд хүслийн захиагаа бичээд илгээгээрэй.

Энэхүү багцад дараах 2 ном багтсан.

  1. Эгэл амьдрах ухаан
  2. Сиддхарта

Английн зохиолч Диана Уинн Жонсын бүтээл "Цайзын цуврал" зохиолын 1, 2-р дэвтэр.

Ид шид, адал явдал, хайр дурлалыг хөгжөөнтэй хийгээд сургамжтайгаар өгүүлэх "Цайзын цуврал"-ын 1, 2р дэвтэр худалдаанд гарлаа.

  1. Хаулын нүүдэг цайз

Ингари улсад амьдардаг Софи хэмээх 17 настай охин шулмын хараалд өртөж 90 настай эмгэн болчихно тэр. Хараалаа арилгуулахаар шидэт цайзыг зорих бөгөөд тэнд нь Хаул нэртэй, охидын зүрхийг иддэг шидтэн амьдардаг гэнэ...

Уг зохиолоос сэдэвлэн Японы алдарт Ghibli Studio анимэйшн бүтээсэн бөгөөд дэлхий даяар хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн ч сэтгэлийг татсан гайхамшигтай зохиол юм.

  1. Тэнгэр дэх цайз

Ингари нутгаас өмнө зүгт орших Рашпухт Султаны вант улсын Занзиб хотод Абдулла хэмээх залуухан хивсний худалдаачин амьдран суудаг байлаа. Хивсний худалдаагаа өргөжүүлэн амжилттай ажиллах хэдий ч, боломж л гарвал ханхүү болох хувь тавилангийн тухай тодоос тод мөрөөднө. Үзэсгэлэнт охин Шөнийнцэцэгтэй учирсан цагаас түүний мөрөөдөл биелж эхлэх нь тэр. Гэвч аймшигт бирд Шөнийнцэцэгийг хулгайлж тэнгэр лүү нисэн одов. Абдулла энэ хэргийн учрыг олж, охиныг аврахаар зориг шулуудаж, тун найдваргүй шидэт хивс, ааш муутай бяцхан бирдээр туслуулан урт холын бөгөөд тааварлашгүй адал явдлаар дүүрэн, шидэт аялалд гаржээ.

Занзиб нутагт эхэлсэн Абдуллагийн аялал Ингаригийн зүг хөтөлж, шидтэн Хаул, Софи, Калсифер, тэр ч бүү хэл нүүдэг цайзтай уулзан, бидний мэдэх түүхийн үргэлжлэлийг толилуулах аж.

56’000 50’000
Сагслах

📚 БАГЦААРАА ХЯМДАРЛАА 📚

Хүүхдийг номд дурлуулж, адал явдалд хөтөлдөг хялбаршуулсан сонгодог зохиолууд маань сурагчдын амралтад зориулаад 15% хямдарлаа 😍

Дэлхийн уран зохиолын сор болсон бүтээлүүдийг 7-оос дээш насныханд зориулан хялбаршуулж, зургаар баяжуулсан энэхүү цуврал нь бүлэгт ном уншиж эхэлж буй хүүхдүүд төдийгүй томчуудад ч маш сонирхолтой.

Багцын номууд:

- Дракула

- Франкенштейн

- Цасан хатан

- Цөмөөхэй

- Гэм зэм

- Шерлок Холмс: Час улаан судалгаа

- Шерлок Холмс: Дөрвийн тэмдэг

- Шерлок Холмс: Хөх эрдэнийн чулуу

- Шерлок Холмс: Алаг эрээн ороолт

- Шерлок Холмс: Улаан үстүүдийн холбоо

156’000 130’000
Сагслах

Английн алдарт CBeeBies хүүхдийн телевизийн бүтээл NumberBlock буюу Тоон блок-ын номууд монгол хэлээр гарлаа.

1. Тоон блок дасгал ажлын ном нь

  • Дасгал ажил
  • Таавар
  • Тоглоом
  • Үлгэрээс бүрдсэн 64 нүүр ном юм.

Энэхүү номд 1-100 хүртэл тоо багтсан бөгөөд сонирхолтой тоглоомын аргаар хүүхдэд тоо математикийн ойлголтыг өгдөг билээ. Нэмэх хасах, том жижиг, их бага тэнцүү зэрэг ойлголтыг үлгэр, тоглоом тааврын аргаар заадаг. Тухайлбал, их бага тэнцүү гэсэн ойлголтыг номын 15-р нүүрэн дэх "Ангархай блок" үлгэрээр тайлбарладаг. Тоон блок дасгал ажлын ном нь энгийн хялбар, тоглоомын аргаар хүүхдэд тооны ухааныг ойлгуулж зааж чаддагаараа онцлогтой.

3-6 насныханд тохиромжтой

Эрдэмт паблишинг нь албан ёсны эрхтэйгээр энэхүү бүтээлийг монгол хэлээр гаргаж байна. 

  • Хавтас: Зөөлөн хавтастай
  • Хэмжээ: 215х290мм
  • Нүүрийн тоо: 66
  • Насны ангилал: 3-6 насныханд 

2. Тоон блок: Зугаатай буддаг ном

Энэхүү номын дасгал ажлуудыг хийснээр:

  • Хүүхдийн жижиг булчин (гар, бугуй, хуруу) хөгжинө
  • 1-10 хүртэлх тоог тоолж сурна
  • Хүүхэд хэлбэр дүрс ялгаж танина
  • Бие даан суралцахуйг дэмжинэ

3-6 насныханд тохиромжтой

Эрдэмт паблишинг нь албан ёсны эрхтэйгээр энэхүү бүтээлийг монгол хэлээр гаргаж байна. 

  • Хавтас: Зөөлөн хавтастай
  • Хэмжээ: 215х280мм
  • Нүүрийн тоо: 32
  • Насны ангилал: 3-6 насныханд 

☎️ 80340770

12-р сарын 10-нд хүргэгдэнэ

40’000 38’500
Сагслах

Энэхүү багцад дараах 2 ном багтсан.

  1. Эгэл амьдрах ухаан
  2. Сиддхарта
Нийтлэлийн булан

blog

2025 оны 11-р сарын 24

Номын тэмдэглэл: Аз жаргалын скандинав хөтөч

Ажилтай, хичээлтэй Улаанбаатарын завгүй амьдралд минь аз жаргалтайгаар мэдлэг, тайтгарал, олон шинэлэг дадал чадварыг суулгасан “Аз жаргалын скандинав хөтөч” номоо та нартаа хуваалцъя.

Өнгөлөг хатуу хавтастай жижигхэн ном нь өөр өөр өнгийн хуудсандаа улс орны өөр өөр агуулга багтааснаараа уншихад хүндрэлгүй ойлгоход хялбар долоон бүлэг агуулсан байлаа.

Нэгдүгээр бүлэг: Лагом (Швед)

Лагом гэдэг нэр томьёо нь яг тохирсон хэмжээ буюу зохист харьцааны тухай ойлголт юм. Шведийн амьдралын бүх талбарт тэнцвэртэй байдал, зохист харьцааг чухалчилдаг. Скандинавчууд тогтвортой амьдралын хэв маягийг баримталж, ажил амьдралын тэнцвэрт байдлыг зохицуулж, тэгш байдал, нийгмийн сайн сайхан байдлыг дэмжсэн эв нэгдэлтэй аз жаргалтай нийгмийг бүтээдэг байна. Энэ бүлэгт танд заримдаа бүтэн өдрөөр амрах талаар зөвлөгөө, зөв хооллолт, ажил болон гэртээ тухтай орчныг бүрдүүлэх, бясалгал, амралт зэрэг олон сонирхолтой дадал санал болгоно.

Хоёрдугаар бүлэг: Фрилустлив (Норвег)

Байгаль, эх дэлхийтэй ойр байх гэсэн агуулгатай. Энэ нь гадаа цагийг өнгөрөөх, явган аялал хийх, хүрээлэн буй байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх зэрэг үйлдлийг хэлж буй. Тэгвэл байгальд ойр байхын тулд тайван байдал, анхаарал халамж, хүрээлэн буй орчин, цаг хугацаа зэрэг асуудлыг хэрхэн шийдэх талаар танд зөвлөнө. Бүр зөв амьсгалын дасгал ч багтана. Нийт 7 бүлгээс надад хамгийн таалагдсан бүлэг бол Фрилустлив.

Орчин үеийн хот суурин газарт амьдран буй бид ихэнхдээ тайван бус байж, байгалийн

хүйн холбоогоо алдаж байдаг. Сая сая жилийн хувьслын явцад хүн, байгаль дэлхийтэйгээ сүлэлдэн амьдарч байсан бол өнөөдөр өөрсдийгөө бетон барилга дотор, хиймэл гэрэл сүүдэрт түгжжээ.

Харамсалтай нь энэ байдал олон судалгаагаар эрүүл мэнд, оюун санаанд хортой гэдэг нь батлагдсаар байна.

Байгаль бол үнэгүй сэтгэл зүйч, үнэгүй тав тух, үнэгүй гайхамшиг шүү дээ.

Байгальд тогтмол гарж, гадаа зугаалах нь эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг хадгалахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна.

 

Гуравдугаар бүлэг: Фика (Швед)

Фика бол цайны завсарлага гэсэн утгатай юм. Ажлын хажуугаар бяцхан завсарлага авах нь эрч хүч нэмдэг байна.

Шинэ жор, шинэ амт эрэлхийлэгч бол энэ бүлэг танд тун таатай санагдах болно. Учир нь Швед цөцгийн тостой жигнэмэг, шоколадтай жигнэмэг зэрэг маш сонирхолтой амттаны жор ч багтаажээ. Сүүлдээ би ямар төрлийн ном уншиж байгаа билээ ч гэж бодох шиг. Бүгдийг нь туршиж амтална гэхээр догдолж байна шүү.

Бэрхшээлд сөхрөлгүй, зоригтой, тэвчээртэй шийдэмгий байх Финланд ухаан, алдарт Хюга зэргээр эл ном цааш үргэлжилнэ. Скандинавын орнуудын философийн талаар суралцах нь үнэхээр сонирхолтой байлаа.

Амьдралын тухай хэд хэдэн Нордикийн философи, тэдгээрийг өөрийн ертөнцөд хэрхэн тусгах талаар хөтөч болсон энгийн атал их зүйлийг сургаж зааж чадсан бяцхан номоо уншиж дууслаа.

Эл ном танд дарамт шахалттай дадал философи биш буйдан дээрээ тухлаад ном уншингаа уух дуртай зүйлээ барин суух тухай, өвлийн шуурганаар халуун хөнжилдөө дулаахан байх тухай, хайртай хүмүүстээ цаг гаргах тухай, өөрийгөө ажлаас чөлөөлөх, амьдралаа илүү амар тайван аз жаргалтай байлгах тухай мэдлэгийг олгох юм.

Ганц л уншаад номын тавиур дээр мөнхрөх ном лав биш. Үргэлж дэргэд минь байж аз жаргалыг амархан бий болгож, амьдралыг минь амттай энгийн тайван байлгахад хуудас бүрээрээ сануулах хөтөч ном боллоо.

Тэмдэглэл бичсэн: Д.Отгонзул (@ozunenn)

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 8’000.