Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн энэхүү бүтээл нь 1922 онд Герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд орчин цагийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтдаг бүтээл юм. Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг. Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг. Ингэж явсаар нэгэн голын эрэгт нам гүмийг олж, голын чимээ, өөрийн дотоод дуу хоолойг чагнан хайснаа олж буй тухай өгүүлнэ. Гол дүр Сиддхартын хамт уншигч та ч мөн өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү танин мэдэж, ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Ухаалаг бөгөөд үзэсгэлэнтэй залуу бүсгүй Эстер Грийнвүүд нь авьяас билиг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн. Нью-Йорк хотын нэгэн алдартай сэтгүүлд дадлага хийх 12 хүний нэгээр сонгогдсоноор зохиолч болох мөрөөдлөө биелэх нь хэмээн баярладаг. Гэвч дадлагын хөтөлбөрт багтсан үдэшлэг, загварын үзүүлбэр, хүлээн авалтын шахуу хуваариудын зэрэгцээ уул овоо шиг их гар бичмэлийн дунд Эстер хяналтаа алдаж төөрөлдөж эхэлнэ. Энэ амьдралаас явахыг хүсэх хүртлээ сэтгэл зүйн хямралд орсон залуу бүсгүйн бодол, сэтгэлд чухам ямар шуурга шуурч байсныг нэн үнэмшилтэй агаад уран яруу дүрсэлжээ.

Пулицерын шагналт зохиолч, яруу найрагч Силвиа Платын 1963 онд, өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Хонхон шил" зохиол нь түүний цорын ганц үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд орчин үеийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор багтдаг.

“Надтай тохиролцвол ямар вэ? Чи миний гэрээг хүчингүй болгож өгвөл, би чиний хараалыг буцааж өгье” гэж галын савдаг хэлэв.

Ганцхан алхахад долоон бээр газар хороодог шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг зэрэг зүйл жинхэнээсээ оршдог Ингарий улсад аж төрөн суудаг Софи Хаттер охиныг хорон санаат Цөлийн шулам харааж орхино. Шулмын хараалаас ангижрахын тулд Софи уул толгодоор хэрэн хэсүүчилдэг нүүдэг цайз руу явдаг.

Харин тэр цайзад залуу охидын зүрхийг иддэг шидтэн Хаул амьдардаг гэнэ...

“Хүсэл биелүүлэхдээ би хэн нэгэнд ямар нэгэн сайн зүйл хийнэ гэж хэзээ ч хэлж байгаагүй” хэмээн бирд өгүүлээд “Ер нь бол, би аль болох их хор хөнөөл учруулна гэж тангарагласан юм” гэлээ.  

Даруухан хивсний худалдаачин Абдулла ханхүү болохыг мөрөөддөг байлаа. Гэтэл үзэсгэлэнт Шөнийнцэцэгтэй уулзсан цагаас түүний мөрөөдөл биелж эхлэх нь тэр.  

Нэгэн аймшигт бирд Шөнийнцэцэгийг аван тэнгэр лүү нисэн одоход Абдулла түүнийг аврахаар шийджээ. Хэрэв түүнийг олж чадвал, тэгээд бас араас нь хөөж буй элдэв хүмүүсээс бултаж чадвал түүнийг аварч чадах л байх. Гэвч ааш муутай бирд, тун найдваргүй шидэт хивс л түүнд тусалж байхад яаж амжилтад хүрэх билээ?  

Английн зохиолч Диана Уинн Жонсын бүтээл "Цайзын цуврал" зохиолын 1, 2-р дэвтэр.

Ид шид, адал явдал, хайр дурлалыг хөгжөөнтэй хийгээд сургамжтайгаар өгүүлэх "Цайзын цуврал"-ын 1, 2р дэвтэр худалдаанд гарлаа.

  1. Хаулын нүүдэг цайз

Ингари улсад амьдардаг Софи хэмээх 17 настай охин шулмын хараалд өртөж 90 настай эмгэн болчихно тэр. Хараалаа арилгуулахаар шидэт цайзыг зорих бөгөөд тэнд нь Хаул нэртэй, охидын зүрхийг иддэг шидтэн амьдардаг гэнэ...

Уг зохиолоос сэдэвлэн Японы алдарт Ghibli Studio анимэйшн бүтээсэн бөгөөд дэлхий даяар хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн ч сэтгэлийг татсан гайхамшигтай зохиол юм.

  1. Тэнгэр дэх цайз

Ингари нутгаас өмнө зүгт орших Рашпухт Султаны вант улсын Занзиб хотод Абдулла хэмээх залуухан хивсний худалдаачин амьдран суудаг байлаа. Хивсний худалдаагаа өргөжүүлэн амжилттай ажиллах хэдий ч, боломж л гарвал ханхүү болох хувь тавилангийн тухай тодоос тод мөрөөднө. Үзэсгэлэнт охин Шөнийнцэцэгтэй учирсан цагаас түүний мөрөөдөл биелж эхлэх нь тэр. Гэвч аймшигт бирд Шөнийнцэцэгийг хулгайлж тэнгэр лүү нисэн одов. Абдулла энэ хэргийн учрыг олж, охиныг аврахаар зориг шулуудаж, тун найдваргүй шидэт хивс, ааш муутай бяцхан бирдээр туслуулан урт холын бөгөөд тааварлашгүй адал явдлаар дүүрэн, шидэт аялалд гаржээ.

Занзиб нутагт эхэлсэн Абдуллагийн аялал Ингаригийн зүг хөтөлж, шидтэн Хаул, Софи, Калсифер, тэр ч бүү хэл нүүдэг цайзтай уулзан, бидний мэдэх түүхийн үргэлжлэлийг толилуулах аж.

56’000 50’000
Сагслах

Реженси эриний Лондон хотын бүжгийн танхим, зочны өрөөнд хатуу дэг жаяг ноёрхоно. Сурвалжит угсаатай айлын хүүхдүүд тун багаасаа гүн цолтныг хүндэтгэх, ханхүүгийн өмнө ёслох арга барилд суралцдаг юм. Дээдсийн хүрээний, цаасан дээр бичигдээгүй хуулийг бүгд үг дуугүй дагаж мөрдөнө. Жинхэнэ ван хүн түрэмгий бөгөөд хахир зантай байх учиртай. Харин гэрлэх насанд хүрсэн бүсгүй эелдэг байвал зохистой. Гэхдээ хэтэрхий эелдэг байж болохгүй. 

Дафни Бриджертон сүүлийн дүрмийг огтхон ч мөрдөж чаддаггүй байв. Атгасан гар мэт дотно гэр бүлийн найман хүүхдийн дөрөв дэх болон мэндэлсэн тэрбээр Лондоны хамаг л хүсэмжит гоонь эрстэй нөхөрлөж чадсан нэгэн. Дафнигийн нинжин сэтгэл, хурц ухааныг хүн бүр магтах авч түүнд зүрх сэтгэлээ зориулах хүн гарч ирэхгүй л байлаа. Дэндүү шударга зантай Дафни залуу эрсийн сэтгэлийг булаах хайрын тоглоомыг тоглож чадахгүй байсан юм. 

Харин Хастингсын ван Саймон Бассет бол Дафнигаас тэс өөр. Харийн нутгаар аялж явсаар Англид хөл тавиад удаагүй тэрээр хүүхэд насанд нь түүнээс аав нь зайлсхийж байсан шиг гэрлэлт, нийгмийн харилцаанаас хол байх зорилготой байв. Дотнын андынхаа охин дүүтэй танилцсанаар зорилгоо хялбар биелүүлэх боломж гарч иржээ. Хэрэв Дафни түүнтэй хуурамчаар үерхэж буй дүр эсгэхийг зөвшөөрвөл охиноо танилцуулах гэсэн ээжүүд Саймоныг мөрөөр нь орхих болно. Харин Дафнигийн хувьд нэр хүнд нь өсөж, сайн ханьтай болох магадлал нь нэмэгдэнэ. 

Тэдний төлөвлөгөө эхэн үедээ тун амжилттай хэрэгжиж байв. Гэвч Лондоны дээдсийн, гялалзсан, хов живээр дүүрсэн, харгис ертөнцөд ганцхан үнэн бий: Хайр дурлал ямар ч дэг жаягт баригддаггүй юм. 

Хавтас: Зөөлөн хавтастай
Хэмжээ: 145х210мм
Нүүрийн тоо: 420

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 8’000.