Шерлок Холмесийн зохиолыг хялбаршуулан хүүхдэд уншихад тохиромжтой болгосон классик цуврал
Энэхүү багцад Шерлок Холмесын 5 цуврал ном багтсан
- Шерлок Холмес - Час улаан судалгаа
- Шерлок Холмес - Улаан үстүүдийн холбоо
- Шерлок Холмес - Дөрвийн тэмдэг
- Шерлок Холмес - Алаг эрээн ороолт
- Шерлок Холмес - Хөх эрдэнийн чулуу
Час улаан судалгаа:
Учир битүүлэг аллагын хэргийг цагдаагийн ажилтнууд илрүүлж чадахгүй байсан тул дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчид ханджээ. И.Ж.Дребберийн цогцос өнгөрсөн шөнө Лондон хотын нэгэн эзгүй байшингаас олдов. Үхлийн шалтгаан тодорхой бус. Хохирогчийн хаяг нь АНУ-ын Охайо мужийн Кливлэнд хот. Бүх төрлийн мэдээлэл өгсөн хүнд шагналтай. Учир битүүлэг аллагын хэргийг цагдаагийн ажилтнууд шийдэж чадахгүй байсан тул тэд дэлхийн хамгийн шилдэг зөвлөх мөрдөгчийг урьж, хэргийн газрыг шинжлүүлэв. Шерлок Холмс хамтран амьдрагч Ватсон эмчтэй цуг хэн ч тааварлашгүй гүн сэдэлтэй өшөө авалтын учгийг тайлах адал явдалд гарлаа.
Улаан үстүүдийн холбоо:
Ноён Жабез Вилсон "Улаан үстүүдийн холбоо"-нд өндөр цалинтай, сонирхолтой ажил хийж байсан боловч түүнд ямар ч анхааруулга өгөлгүйгээр гэнэтхэн л холбоо нь алга болчихжээ. Тэрээр энэ ажлыг ийм амархан алдахыг хүсээгүй тул Холмсоос учрыг н олж өгөхийг хүсдэг. Ноён Холмс хэргийн учрыг олохоор сэжүүрүүдийг даган явсаар, нэгэн цочирдом гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шөнө дунд отолт хийх хэрэгтэй болно.
Дөрвийн тэмдэг:
Хатагтай Мэри Морстан түүнд ирсэн нууцлаг захидлын учрыг олж өгөхийг ноён Холмсоос хүсжээ. Тэрээр Ватсон эмчийн хамт энэхүү олон арван жилийн өмнө болсон, учир битүүлэг хэргийн учрыг олохоор ханцуй шамлан ажилдаа орно. Удалгүй дөрвийн тэмдэгийн нууцыг тайлахаар шөнө дундын, аюултай ажиллагааг зохион байгуулж, эртнээс улбаатай, он удаан жил дарагдсан хэргийг илрүүлнэ.
Хөх эрдэнийн чулуу:
"Хөх эрдэнийн чулуу" нэрээрээ алдаршсан үнэт чулуу гүнгийн авхай Моркарын гоёл чимэглэлийн хайрцгаас өчигдөр алдагджээ.
Эрдэнийн чулууны сургийг гаргасан хүнийг гүнгийн авхай 1000 фунт стерлингээр шагнахаар амласан юм.
Цагдаагийн ажилтнууд эрдэнийн чулууг олохоор эрэлд гарч, харин Холмс зул сарын оройн зоогийг эзэнд нь эргүүлж өгөх адал явдалд гарна. Гэвч мөрдөгч маань эрдэнийн чулууг олж, Ватсон эмчийн хамтаар гэм зэмгүй залуугийн амийг аврахаар цаг хугацаатай уралдана.
Алаг эрээн ороолт:
Сток Мораны хатагтай Жулиа Стонер нас барсныг дуулгахад тун харамсалтай байна. Түүний үхлийн шалтгаан ТОДОРХОЙГҮЙ.
Жулиаг амиа алдах үед сонсогдож байсан хачирхалтай чимээ дахин сонсогдох болов. Түүний ихэр Хелен нь ижил хувь тавилантай учрах нь цаг хугацааны асуудал гэдгийг сайн мэдэж байлаа. Аймшигт хуйвалдаан түүнийг хүлээж буй ийм нөхцөлд хэргийн эзнийг барих ганц арга нь үхлийн аюултай хавх руу өөрөө орох л байсан юм.