4-8 насныханд зориулсан зурагт ном
Вашти өөрийгөө зурж чадахгүй гэдэгт итгэдэг байлаа. Уран зургийн багш нь Ваштигийн өмнө байгаа хоосон цаасыг хараад "Зүгээр л оролдоод үз, тэгээд юу болохыг харцгаая" гэхэд нь Вашти ердөө л ‘цэг’ зурж орхих нь тэр. Харин багш нь түүний энэ зургийг урлагийн бүтээл хэмээн хүндэтгэлтэй хандсан нь Ваштид өөртөө итгэх итгэл, урам зориг өгчээ.
Уг ном агуу томын эхлэл ч өчүүхэн багаас эхэлдэг гэдгийг бидэнд сануулж, хүн бүрийн дотор бүтээлч нэгэн байдгийг дэлхий дахинд түгээсээр олон олон хүүхэд, багш нарын хайртай ном нь болж чаджээ.