Хорон санаат авга ахынхаа савраас арайхийн мултарсан хүүхдүүд бас нэг авга ахынхаа асрамжид очно. Гэтэл тэр авга ах нь хорон санаат авга ахаас нь тэс өөр хүн буюу сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, өрөвч зөөлөн, хүүхэд өсгөхөд хамгаас тохиромжтой, сайн хүн байж таарна. Хүүхдүүд ч ингээд л аз жаргалтай сайхан амьдрах нь хэмээн бодож байтал гэрт нь хүсээгүй зочин ирж, удалгүй сайхан сэтгэлт авга ах нь нас барна.
Хүүхдүүд өөрсдийн ур ухааныг ашиглан гэнэтийн зочны жинхэнэ дүр төрхийг илчилж, авга ахынхаа үхлийн нууцыг тайлж, өөрсдийгөө хорон санаатны гараас дахин аврах хэрэгтэй болдог.
8-13 нас бол унших сонирхол хамгийн их байдаг нас юм. Өмнө нь зурагт үзэж, ээж, ааваараа үлгэр уншуулдаг, үсэглэж, үелж уншдаг байсан хүүхдүүд одоо өөрсдөө хангалттай сайн уншиж сурсан байдаг тул сонирхлыг нь татсан сэдвээр бие даан унших хүсэлтэй байдаг. Энэ насанд аливааг зааж сургасан, номлосон, танин мэдэхүйн гэхээс илүүтэйгээр сонирхлыг нь өдөөж чадах хөгжилтэй, адал явдалтай, “хөнгөн” номыг сонгож өгснөөр хүүхдийн унших хүслийг бадраана.