Тус ном нь өдгөө 25 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд New York Times, Wall Street Journal, Publishers weekly, USA today-ын бестселлер болсон, 2019 онд Амазоны шилдэг номуудын нэгээр шалгарсан олон улсын бестселлер бүтээл юм.
Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаараа мэдэх нь “Дижитал минимализм" юм. Энэ бол өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр.
Үнэндээ технологи сайн ч биш, муу ч биш. Технологийг хэрхэн тодорхойлох нь таны хэрэглээнээс хамаарна. Та технологийг өөрийн зорилго, үнэ цэнээ дэмжихээр ашиглаж байна уу, эсвэл өөрөө үүнд ашиглуулж цагаа үрж байна уу гэдэгт гол учир бий. Энэ номд бүхий л арга, дасгалууд багтсан.
Дижитал минимализм ном нь замбараагүй их мэдээлэл, дуу чимээгээр дүүрсэн энэ ертөнцөд хэрхэн өөрийн хэрэглээг хамгийн зохистой, минимал түвшинд хүргэж амьдралдаа анхаарлаа хандуулан амжилттай ажиллаж, жаргалтай амьдрах алхмыг зааж чадах ном юм. Яг л гэр орноо цэгцлэн аз жаргалд хүрэхийг заадаг Мари Кондо шиг сошиал медиагийн хэрэглээгээ цэгцлэх аргачлалыг гаргаж ирснээрээ ижил төрлийн сэдвийг хөнддөг олон номоос давуу юм.