Нобелийн шагналт зохиолч Херман Хессегийн "Сиддхарта" романыг Монгол, Англи хэлээр хамтатган цөөн тоогоор тусгайлан хэвлэлээ.
Орчуулагч: Ж.Тана
Хавтасны зураг: Ч.Ариунжаргал
Тусгай хэвлэлийн хавтасны зураг: Н.Урин
Редактор: Д.Ганболд, Г.Даваажаргал
#НОМЫН_ТУХАЙ:
Эл бүтээл 1922 онд хэвлэгдсэнээсээ хойших 100 жилийн хугацаанд дэлхийн олон сая уншигчид бодрол, ухаарал, жаргалыг бэлэглэсэн бөгөөд Монгол уншигчдын талархлыг хүлээсэн номуудын нэг юм.
Номын гол дүр, залуу хүү Сиддхарта амьдралын утга учрыг олохоор гэрээсээ явж ууланд даяанчилж, Гаутама Буддагийн сургаалыг сонсож, эгэл худалдаачин, завьчны амьдралаар амьдарч эцэст нь хайснаа олдог тухай уг зохиолд өгүүлдэг.
Энэхүү цөөн тоогоор хэвлэсэн тусгай хэвлэл нь уншигч танд Сиддхарта зохиолыг Монгол болон Англи хэл дээр унших боломжийг өгснөөр дуртай номоо давтан унших биш шинээр унших мэт нандин мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.